Малгай арчлах заавар

Малгай арчлах заавар

Саравчтай малгай (GEGEEN DOMOG богино саравчтай)

  • Автомат угаалгын машинд угааж болохгүй.
  • Зөвхөн гараар угаана. Хир толбо тогтсон хэсгийг сода эсвэл аяга таваг угаагч шингэнээр зөөлөн сойз ашиглан угаана.
  • Бүлээвтэр цэвэр усаар зайлж, хуурай алчууранд усыг нь шингээж авна.
  • Гараараа хэлбэрт оруулаад өөрөөр нь хатаана. Хатсаны дараа дотор талаас нь уурын индүүгээр хөнгөн үлээлгэхэд шинэхэн болно.

Дашидэлэг

Маш хурдан хатдаг зориулалтын материалтай тул хатуу саравчны хэлбэрийг алдагдуулахгүйгээр гараар угааж хатааж болно. Уурын индүү ашиглаж болно.

Нэхмэл малгай, балаклава

  • Гараар угаагаад алчууранд усыг нь шингээж авна.
  • Эсвэл угаалгын машины богино горимд угаалгын уутанд хийж дангаар нь угааж болно.
  • Нэхмэл нууцлаг малгай сул санагдвал хэд өмсөөд машинд угаахад бага зэрэг агшиж илүү гоё хэлбэрт орно.

Малгайгаа хайрлаж, бүсэлхийнээс дээш газарт тавиарай.

Мета
  • 2026-10-01
  • 1
  • 116 үг
  • ~1 мин
  • Онцлох
Хуваалцах