Нилээн хожуу цэвэрлэгээний талаар мэдээлэл оруулж байгаад уучлаарай. Ялангуяа Богино саравчтай GEGEEN DOMOG малгайгаа автомат угаалгын машинд угааж болохгүй. Зөвхөн гараар угаах ба хир толбо тогтсон хэсгийг сода, аяга таваг угаагч шингэнээр хөнгөн сойз сойтог ашиглан угаана. Бүлээвтэр цэвэр усаар зайлж хуурай алчууранд усыг шингээн авч гараараа малгайгаа хэлбэрт оруулаад өөрөөр нь хатаана. Хатсаны дараагаар дотор талаас нь уурын индүүгээр хөнгөн үлээлгэхэд шинэхэн болно.
Дашидэлэг малгайны хувьд маш хурдан хатдаг зориулалтын материалтай учраас та өөрийн мэдрэмжээр хатуу саравчыг нь хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр гараар угааж хатааж болно. Мөн уурын индүү ашиглаж болно.
Эх сурвалж
instagram.com/sorry_mama_caps_room